Солонгосын хөдөлмөрийн гэрээний зуучлалыг хувийн байгууллага хийдэггүйг анхаарна уу

Солонгосын хөдөлмөрийн гэрээний зуучлалыг хувийн байгууллага хийдэггүйг анхаарна уу

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын иргэдийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучлах үйл ажиллагааг ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан явуулдаг. Иймд БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй болохыг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбоотой мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт хандан мэдээллээ авна уу.