ШУУРХАЙ: Чежүд алга болсон гэх иргэдийн нэг нь Монгол буцаж, хоёр нь Сингапурыг зорьсон тул 22 иргэнийг хайж байна гэжээ

ШУУРХАЙ: Чежүд алга болсон гэх иргэдийн нэг нь Монгол буцаж, хоёр нь Сингапурыг зорьсон тул 22 иргэнийг хайж байна гэжээ

БНСУ-ын Чежү аралд визгүй очсон Монголын 126 жуулчнаас 25 иргэн алга болсон талаар тус улсын хэвлэлд мэдээлж буй.  Тэгвэл эдгээр алга болсон гэх иргэдийн нэг нь долдугаар сарын 13-ны өдөр /2022.07.13/ Монголыг зорьсон бол хоёр нь долдугаар сарын 21-ны өдөр /2022.07.21/ Сингапурыг зорьсон ажээ. Харин үлдсэн 22 иргэнийг жуулчин статус биш бичиг баримтгүй гадаадын иргэн гэсэн статуст орулжж, баривчилж хуулийн арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа талаар тус улсын хэвлэлүүдэд онцолжээ.

Эх сурвалж: Jejusori




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө