Хамтран амьдрагчаа хөнөөгөөд цогцсыг нь нууж, өөрөө оргон зайлсан байжээ

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд цогцсыг нь нууж, өөрөө оргон зайлсан байжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт 38 настай, эмэгтэй “У” гэгч нь гадны нөлөөтэй гэртээ нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Амь хохирогчийн хамтран амьдрагч 42 настай, эрэгтэй “А” гэгч хувийн таарамжгүй харьцааны улмаас энэ оны долдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогчийн амь насыг хохироон, гэмт хэргийг нуун далдлах зорилгоор цогцсыг нуусан байжээ. Улмаар хэргийн газрыг орхин явсан байсныг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, холбогдогч этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, энэ оны долдугаар сарын 24-ний өдөр дайчлан баривчилсан байна. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.