ШУУРХАЙ: Сүхбаатар аймагт өчигдөр болсон уралдааны үеэр 10 настай охин хурдан мориноос унаж амиа алджээ

ШУУРХАЙ: Сүхбаатар аймагт өчигдөр болсон уралдааны үеэр 10 настай охин хурдан мориноос унаж амиа алджээ

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд хурдан морины уралдааны үеэр 10 настай унаач охин мориноос унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2022.07.25/ гарчээ. Тодруулбал,  тус сумын Өлзийт багийн нутагт өчигдөр /2022.07.25/ болсон “Өлзийт хурд” уяачдын галын ойн уралдаанд "Хязаалан" насны морь унаж байсан 10 настай охин мориноосоо унаж, эмнэлгийн тусламж авч амжилгүй, газар дээрээ нас барсан байна.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас тус наадамд оролцохоор ирсэн уяачийн өөрийнх нь охин мориноос унаж, нас барсан. Энэ уралдааныг Түвшинширээ сумын Засаг даргын зөвшөөрлөөр нэр бүхий уяачид зохион байгуулсан юм. Тус наадамд хоёр насны морьд уралдахаар байсан бөгөөд эхний уралдаан болох хязаалангийн уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж, нэг нь амиа алдсан. Тиймээс наадмыг цааш үргэлжлүүлэхгүй зогсоосон” гэсэн юм.

Энэ мэтээр сүүлийн үед бага насны хүүхэд хурдан морины уралдааны үеэр унаж, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарч байна. Гэвч үүнд анхаарал хандуулж, унаач хүүхдийг эрсдэлээс сэргийлж чадахгүй байгаа нь харамсалтай. 2022 он гарснаас хойш нийт 23 хүүхэд  мориноос унаж, амь насаа алдсан гэдгийг албаныхан тодотгож буй. Гэвч энэ тоо ийнхүү дахин нэгээр нэмэгдсэн харамсалтай хэрэг гараад байна.  




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө