ВИДЕО: Монголд болох цэргийн сургуулилтад өмнө нь оролцож байсан 1400 цэргээс олон бүрэлдэхүүн оролцоно гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

ВИДЕО: Монголд болох цэргийн сургуулилтад өмнө нь оролцож байсан 1400 цэргээс олон бүрэлдэхүүн оролцоно гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилыг ирэх наймдугаар сарын 1-15-ны өдрүүдэд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын төвийн районд зохион байгуулахаар төлөвлөж, ОХУ-аас эхний ээлжийн цэргүүд техник хэрэгсэлтэйгээ Монгол Улсад ирээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Оросын зэвсэгт хүчний техник хэрэгсэл манай улсад ирж байгаа бичлэг өчигдөр /2022.07.25/ орой цахим сүлжээнд гарсан. Тиймээс хойд хөршөөс хэдэн тооны цэрэг, ямар техник хэрэгсэлтэйгээр манай улсад ирсэн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ сургуулилт жил бүр болдог. Орос Украины асуудал ямар нөхцөл байдалтай байгаагаас үл шалтгаалан энэ удаагийн хээрийн сургуулилт болно. Харин тус сургуулилтад оролцох цэрэг, тенхик хэрэгслийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Энэ нь нууц" гэх хариултыг өглөө. 

Үүнээс үзэхэд албаныхан эхнээсээ эл сургуулилтыг нууцалж байсан тул, энэ удаад ч техник хэрэгсэл, цэргийн тоог нууцалж буй бололтой. Харин ОХУ-ын төв хэвлэлд "Энэ удаагийн цэргийн сургуулилтад өмнө нь оролцож байсан 1400 цэргээс олон бүрэлдэхнүүнтэй оролцоно" хэмээсэн байсан юм.