ОХУ-аас зохион байгуулж байгаа “Цэргийн ралли-2022” тэмцээнд Монгол, Беларусь, Узбекистан улс оролцоно гэжээ

ОХУ-аас зохион байгуулж байгаа “Цэргийн ралли-2022” тэмцээнд Монгол, Беларусь, Узбекистан улс оролцоно гэжээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулах “Цэргийн ралли-2022” олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээнд манай улсын цэргүүд оролцохоор болжээ.

Тодруулбал, тус тэмцээний нэгдүгээр шат Увс аймгийн Улаангом суманд наймдугаар сарын 15 /2022.08.15/-ны өдөр явагдах аж. Харин дараа дараагийн шатны тэмцээн нь ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотноо наймдугаар сарын 17-21 /2022.08.17-21/-ний өдрүүдэд хоёр улс дамжин зохион байгуулагдах аж. 

Эл тэмцээнд урьдчилсан байдлаар Монгол, ОХУ, Беларусь, Узбекистан зэрэг орны баг тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа юм байна. 

Харин Орос Украин дайны нөхцөл байдалтай байгаа энэ үед ОХУ-ын цэргийн сургуулилт, тэмцээн уралдаанд манай улс оролцох нь хэр зохистой вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс ч эдгээрийг эсэргүүцэх иргэд олон байна. Харин энэ талаар Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас ямар ч тайлбар мэдээллийг одоог хүртэл хийгээгүй байна. 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө