“Бөөр худалдаж авна” гэх зар нь Нигерээс хандалт хийж байгаа цахим луйврын үйлдэл байж болзошгүй байгаа аж

“Бөөр худалдаж авна” гэх зар нь Нигерээс хандалт хийж байгаа цахим луйврын үйлдэл байж болзошгүй байгаа аж

Цахим орчинд “Бөөр худалдаж авна” гэх утга бүхий зар мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийжээ. 
 
Тодруулбал зарын дагуу ажиллагааг хийн, бичигдсэн мэдээллийн IP хаягийг шалгахад Нигер улсаас хандалт хийж байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь “Wangiri” буюу олон улсын цахим луйврын үйлдэл байж болзошгүй байгаа аж. Мөн дээрх бичигдсэн сэтгэгдэл нь монгол хэлний үг, өгүүлбэр зүйн дүрмийн алдаатай байх ба "Google-Translate” орчуулгын программ ашиглан бичсэн байх болзошгүй байгаа юм байна.
 
Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй луйврын шинжтэй, хууль бус зар мэдээлэлд итгэж түгээхгүй байх, дээрхи хаягын дагуу нэвтрэлт хийхгүй байхад анхаарна уу.