СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын эрэгт ангиараа зугаалж явсан найман иргэдийн хоёр нь усанд живж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын эрэгт ангиараа зугаалж явсан найман иргэдийн хоёр нь усанд живж, амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн “Билүү толгой” гэдэг газар “Хотон” нуурын эрэгт нэг ангийн найман хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан нэг хүн хөл алдан живсэн. Аврах гэж араас нь орсон нэг хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 160 км замыг туулан долдугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 10:02 цагт “Хотон” нуурын 16 метр гүнээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн А/22 настай, эрэгтэй/-ын цогцсыг, 11:05 цагт нуурын 15 метр орчим гүнээс иргэн Н/22 настай, эрэгтэй/-ын цогцсыг тус тус олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.