Куба, Уругвай улсуудад суух элчин сайд Ш.Батцэцэгт "Онц бөгөөд бүрэн эрхт элчин" цол олгов

Куба, Уругвай улсуудад суух элчин сайд Ш.Батцэцэгт "Онц бөгөөд бүрэн эрхт элчин" цол олгов

Монгол Улсаас Куба, Уругвай улсуудад суух элчин сайд Ш.Батцэцэгт Онц бөгөөд бүрэн эрхт элчин цол олгожээ. Тэрээр Гадаад Хэргийн сайд Б. Батцэцэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цолоо энэ сарын 26-нд гардан авчээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дипломат бусад цолыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог байна.