СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэх гэж ороод амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэх гэж ороод амь насаа алджээ

Энэ долдугаар сарын 29-ны өдөр /2022.07.29/ Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын эрэгт амарч байсан нэг хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэх гэж ороод живжээ.

Иймд тус дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /31 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг 10:38 цагт эхлүүлэн 15 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас баруун зүгт 24 км-т тус дүүргийн 11 дүгээр хороо “Зэл” амралтын газрын зүүн хойд талд “Туул” голын салаанд хайргадсан байсан цогцсыг 15:40 цагт олж гарган тус дүүргийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.