Монгол, Оросын цэргийн сургуулилтын техникүүд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт өчигдөр очжээ

Монгол, Оросын цэргийн сургуулилтын техникүүд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт өчигдөр очжээ

ОХУ, Украины байдал хурцадмал байгаа энэ үед Монгол, Оросын цэргийн хамтарсан “Сэлэнгэ 2022” хээрийн сургуулилтыг хийх нь буруу гэж зарим иргэд эсэргүүцэж буй.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийж байгаа сургуулилт” гэж тайлбарласан бол, манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам, “цэргийн сургуулилт дууссаны дараа техник хэрэгслийг Монгол Улсаас гаргана” гэж мэдэгдсэн.

Тэгвэл тус сургуулилтад оролцох цэргийн техник хэрэгсэл Ховд аймгийн Жаргалант суманд өчигдөр /2022.07.31/ ирсэн байна. Энэ талаар нэгэн иргэнийн өөрийн твиттер хуудастаа, “Ховдын Жаргалантад өчигдрийн бүрийгээр цэргийн машин техникүүд жагсаасан байна. Сургуулилт хийх юм уу эсвэл тодорхойгүй хугацаагаар байгаад байх уу мэдэх хүн алга, хоёр хөрш дайны байдалтай Ховдод цэргийн байлдааны техникүүд бэлэн байдалтай юу л болох гээд байна” гэжээ.