Гар аргаар алт олборлогчид уурхайгаас алттай шороо дээрэмджээ

Гар аргаар алт олборлогчид уурхайгаас алттай шороо дээрэмджээ

Өчигдөр /2022.07.31/ Төв аймгийн заамар суманд “Хүмүүс уурхайн баяжуулах төхөөрөмж рүү дайран орж шороо дээрэмдсэн” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий аж ахуйн нэгжийн уурхайн шороо угаах төхөөрөмж байрлах хэсэгт гар аргаар алт олборлогч иргэд хүчээр нэвтрэн төхөөрөмжөөс шороо дээрэмдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг газар дээр нь таслан зогсоож, 48-52 насны 4 этгээдийг түр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.