Оршуулгын тэтгэмжийг хоёр сая төгрөг болгох шийдвэр гарлаа

Оршуулгын тэтгэмжийг хоёр сая төгрөг болгох шийдвэр гарлаа

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр /2022.08.01/ хуралдлаа. Хурлаар Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, мөн 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ үеэр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмж болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөг болгон шинэчлэн тогтоож, ирэх 2023 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөхөөр болжээ.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө