Монгол улс "Сааралт жагсаалт"- д Исланд, Зимбабветай хамт орлоо

Монгол улс "Сааралт жагсаалт"- д Исланд, Зимбабветай хамт орлоо

Энэ сарын 15-ны өдөр ФАТФ хуралдаж Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Тус байгууллага албан ёсны шийдвэрээ өчигдөр танилцууллаа. Уг танилцуулгаар манай улс "Саарал жагсаалт"-д орсон байна. Ингэхдээ Исланд, Зимбабве улстай хамт оржээ. Харин саарал жагсаалтаас Шри Ланка, Тунис, Этиоп улс хасагдсан бол Пакистан 2020 оны хоёрдугаар сар хүртэл уг жагсаалтад багтсан хэвээр үлджээ.

Ингэснээр эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар мэдрэгдэж гадны хөрөнгө оруулалтууд зогсох өндөр эрсдэлтэй байгаа юм. Мөн гадаадтай хийх эдийн засгийн харилцаанд хүндрэл орно гэж эдийн засагчид мэдэгдэж буй. Дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх  байгууллагаас Монголын саарлаар үнэлэх болсон дөрвөн шалтгаан байсан юм. Тус байгууллагаас Монголд хугацаатай үүрэг өгсөн бөгөөд

  • “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;
  • Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;
  • Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох зэрэг "гэрийн даалгавар" өгсөн байдаг.

Саарал жагсаалта­д орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.

Олон улсын эдийн засгийн гэмт хэргийн сэтгүүлч энэ талаар өөрийн цахим хуудаснаа Koos Couvee доорх мэдээллийг бичжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө