Согтуу жолооч иргэний амь нас хохироогоод гэмт хэргийг нуухын тулд, зөөвөрлөсөн байсныг илрүүлжээ

Согтуу жолооч иргэний амь нас хохироогоод гэмт хэргийг нуухын тулд, зөөвөрлөсөн байсныг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч сарын 29 /2022.07.29/-ны өдөр Хэнтий аймгийн  Норовлин сумын 4-р багийн нутаг “Хашааны гадна эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад 60 настай, эрэгтэй Х нь урьдчилсан байдлаар зам тээврийн ослын улмаас амь хохирсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Ингээд шалгалтын явцад шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, Хэнтий аймгийн харьяат эрэгтэй, 47 настай О гэгч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ амь хохирогчыг дайрч амь насыг нь хохироогоод, улмаар гэмт хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор ослын газраас 4 метр орчим зайд зөөвөрлөн, замын хажууд орхисон байсныг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, хэрэгт холбогдсон сэжигтэй этгээдийг дайчлан баривчилжээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө