"Аль-Каида" бүлэглэлийн толгойлогчийг устгасан гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ

"Аль-Каида" бүлэглэлийн толгойлогчийг устгасан гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ

Афганистанд "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахириг нисгэгчгүй онгоцоор устгасан гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.

Түүнийг ням гараг /2022.07.31/-т Афганистаны нийслэл Кабул хотод Тагнуулын төв газраас явуулсан терроризмын эсрэг ажиллагааны үеэр устгажээ. Жо Байден энэ талаар хэлэхдээ, “Завахири Америкийн иргэдийн эсрэг аллага, хүчирхийллийн ул мөрийг сийлсэн. Одоо шударга ёс тогтоогдсон бөгөөд террорист удирдагч байхгүй болсон" гэжээ. АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, "Завахири байшингийн тагтан дээр байсан бөгөөд нисгэгчгүй онгоцноос түүн рүү хоёр пуужин харвасан байна" гэжээ. 

Харин Жо Байден хэлэхдээ, "71 настай Аль-Каидагийн толгойлогч руу "нарийвчилсан цохилт өгөх" эцсийн зөвшөөрлийг өгсөн. Завахири нь 2011 онд Осама Бин Ладеныг нас барсны дараа Аль-Каидагийн удирдлагыг авсан. Тэрээр Бин Ладентай хамт есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан бөгөөд тэрээр АНУ-ын "эрэн сурвалжилж байсан террористуудын" нэг байсан" гэжээ.

Эх сурвалж: BBC