Нэнси Пелосийн Тайваньд хийх айлчлалын үеэр БНХАУ-ыг хурцадмал арга хэмжээ авахгүй байхыг АНУ-ын тал анхааруулжээ

Нэнси Пелосийн Тайваньд хийх айлчлалын үеэр БНХАУ-ыг хурцадмал арга хэмжээ авахгүй байхыг АНУ-ын тал анхааруулжээ

Байдены засаг захиргааны албаны хүмүүс Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд хийх айлчлалын үеэр Хятадыг хурцадмал арга хэмжээ авахгүй байхыг анхааруулж, энэхүү айлчлал нь Америкийн гадаад бодлогод өөрчлөлт оруулахгүй гэдгийг онцолж байна.

"Бээжинд АНУ-ын олон жилийн бодлогод нийцсэн айлчлалаа ямар нэгэн хямрал, мөргөлдөөн болгон хувиргах, эсвэл Тайваний хоолой болон түүний эргэн тойронд түрэмгий цэргийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх шалтаг болгон ашиглах шалтгаан байхгүй" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгджээ.  

Учир нь өчигдөр /2022.08.01/ болсон БНХАУ-ын Гадаад хэргий яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Тайваний арал нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж мэдэгдэж, Нэнси Пелоси өөрийгөө удирддаг аралд айлчлал хийхээр төлөвлөж байгаа нь "тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд" заналхийлж байгаа үйлдэл бөгөөд үүнийг “зүгээр хараад суухгүй” гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: CNN