Пелосигийн Тайваньд хийх айлчлалын үеэр Хятад улс "цэргийн өдөөн хатгалга" хийж магадгүй гэж анхааруулжээ

Пелосигийн Тайваньд хийх айлчлалын үеэр Хятад улс "цэргийн өдөөн хатгалга" хийж магадгүй гэж анхааруулжээ

Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалд Хятад улс цэргийн өдөөн хатгалгаар хариу үйлдэл үзүүлж магадгүй гэж Цагаан ордон анхаарууллаа. Үүнд Тайваний ойролцоо пуужин харвах, агаарын болон тэнгисийн цэргийн томоохон үйл ажиллагаа багтаж магадгүй гэж хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. 

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, “Хятад улс ойрын өдрүүдэд Тайванийн хоолойг олон улсын усан зам биш гэж мэдэгдэн хурцадмал байдалд оруулж болзошгүй. Мөн Тайванийн агаарын орон зайд нэвтрэхээр төлөвлөж байж магадгүй. Харин төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд очих нь гарцаагүй. Нэнси Пелоси Ази дахь айлчлалынхаа үеэр АНУ-ын цэргийн онгоцоор зорчиж байна” гэжээ. 

Тайвань бол өөрөө өөрийгөө захирдаг арал боловч Хятад улс энэ аралд Нэнси Пелоси очвол "ноцтой үр дагаварт хүрнэ" гэж анхааруулсан. Харин Пелоси анх дөрөвдүгээр сард Тайваньд айлчлахаар төлөвлөж байсан ч коронавирусийн шинжилгээ ерэг гарсан тул аялалаа хойшлуулсан гэж буй. Харин Ерөнхийлөгч Жо Байден Пелосигийн Тайваньд айлчлал нь “одоохондоо тийм ч сайн санаа биш" гэж үзэж байна гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC