АНУ "Тайванийн тусгаар тогтнолыг" дэмжихгүй гэж мэдэгдэв

АНУ "Тайванийн тусгаар тогтнолыг" дэмжихгүй гэж мэдэгдэв

Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалтай холбогдуулж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зохицуулагч Жон Кирби саяхан мэдээлэл хийж, “АНУ-ын "Нэг Хятад" талаарх бодлого тодорхой бөгөөд "Тайванийн тусгаар тогтнолыг" дэмжихгүй” гэж мэдэгджээ. 

Мөн тэрээр "Харин хууль тогтоох засаглалын тэргүүний Тайваньд хийх айлчлалыг зогсоож чадахгүй нь. Асуудлыг хурцатгахгүй байхыг хүсье" гэж нэмж хэлжээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга өнөөдөр /2022.08.02/ Тайваньд хүрэлцэн очиж, Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй уулзах төлөвтэй байгаа юм. Харин Нэнси Пелоси Тайваньд айлчлах нь “Нэг Хятад” бодлогыг зөрчиж, хууль бус бослогод тусалсан хэрэг болно гэж Хятадын албаныхан мэдэгдэж, түүний айлчлалыг эсэргүүцэж байгаа юм.

Эх сурвалж: CNN