Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалыг Хятад улс зүгээр хараад суухгүй гэж анхааруулсаар байна

Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалыг Хятад улс зүгээр хараад суухгүй гэж анхааруулсаар байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд Тайваньд хийх айлчлалыг БНХАУ-ын эрх баригчид эсэргүүцэж, Пелоси Тайваньд хөл тавьдаг л юм бол "шийдэмгий алхам" хийнэ хэмээн анхааруулсаар байна. 

Учир нь Тайванийг өөрийн харьяаных, энэ аралтай Хятадыг оролцуулалгүйгээр аливаа харилцаа тогтоох нь "нэг Хятад" зарчмыг үл тоож байгаа хэрэг хэмээн үзэж байгаа юм. 

Иймд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Нэнси Пелоси Тайваньд айлчилвал  "Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон хэрэг" болно хэмээгээд үүний улмаас "ноцтой үр дагавар гарна" хэмээн анхааруулсан. Тэрээр, “Хятадын Ардын чөлөөлөх арми хэзээ ч гар хумхин суухгүй" хэмээгээд байна.  Тэгвэл Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси өнөөдөр /2022.08.02/ орой орон нутгийн цагаар 22:30 цагт Тайваньд айчлах талаар тус улс төрийн хэвлэл мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC