Тайваний арми байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлсэн талаар мэдээлжээ

Тайваний арми байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлсэн талаар мэдээлжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй байгаатай холбогдуулж Хятадын Ардын чөлөөлөх армиас учирч болзошгүй аюулаас урьдаж Тайваний арми өнөөдөр /2022.08.02/-ийн 08.00 цагаас энэ сарын 4-ний 12.00 цаг хүртэл байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлсэн талаар RIA novosti агентлаг мэдээлжээ.

Учир нь Нэнси Пелоси Тайваньд айлчилсан тохиолдолд Хятад улс хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ БНХАУ-ын тал анхааруулсан. Харин зарим эх сурвалжууд, “одоогийн байдлаар Тайваний арлын армийн байлдааны бэлэн байдлын зэргийг ердийн түвшинд байлгаж байгаа бөгөөд хараахан нэмэгдүүлээгүй байна гэсэн байна. 

Эх сурвалж: RIA novosti