Согтуурсан үедээ хамт архи уусан нэгнээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Согтуурсан үедээ хамт архи уусан нэгнээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хүн амины хэрэг гарчээ.

Тодруулбал, наймдугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хамт архи ууж байсан нэгнээ хутгалж хөнөөсөн хэрэг гарсан байна. Хэргийн улмаас 66 настай эрэгтэй амь насаа алдсан аж. Тус хэргийг 58 настай иргэн үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж байна.