Улсын хилээр хууль бусаар алт, монетен эдлэл нэврүүлэхийг завдсан этгээдээс 1 тэрбумын үнэлгээтэй эдлэл хураан авчээ

Улсын хилээр хууль бусаар алт, монетен эдлэл нэврүүлэхийг завдсан этгээдээс 1 тэрбумын үнэлгээтэй эдлэл хураан авчээ

Турк улсаас наймдугаар сарын 01-ны өдрийн 06 цагт ирсэн Монгол Улсын иргэн “Ч”, “Т” , “Ц” нар нь их хэмжээний алт, монетэн эдлэлийг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр рентгенд шалгуулалгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь Турк улсаас урьд өмнө нь олон удаагийн үйлдлээр алт монетэн эдлэлийг оруулж байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд 1 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй их хэмжээний алт монетен эдлэлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.