БНХАУ-аас Тайваний арал руу пуужингийн цохилт өгсөн тохиолдолд "хоргодох байр"-уудыг бэлдэж байна

БНХАУ-аас Тайваний арал руу пуужингийн цохилт өгсөн тохиолдолд "хоргодох байр"-уудыг бэлдэж байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айчлал хийх болсон явдлыг БНХАУ эсэргүүцэж, цэрэг техникээ бэлэн байдалд оруулж, арлын ойролцоо агаар болон далайн цэргийн ажиллагаагаа нэмэгдүүлээд байна. 

Иймд Хятадын ардын чөлөөлөх арми Тайваний арал руу дайрах вий гэсэн шинэ айдас төрүүлж байгаа тул тус арал агаарын довтолгооноос хамгаалах байраа бэлдэж эхлээд байгаа аж.

Тодруулбал, Хятадын талаас пуужингийн цохилт өгсөн тохиолдолд хүмүүсийг хамгаалах зориулалтын бункерт бус харин подваль, автомашины зогсоол, метроны систем, газар доорх худалдааны төвүүд гэх мэт газар доорх орон зайд байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Тайбэй хотод 4600 гаруй зориулалтын хоргодох байр, автомашины зогсоол, худалдааны төв зэрэг "газар доорх орон зай" байгаа бөгөөд ухаалаг гар утасны аппликейшн дээр хорогдох газруудын байршилыг мэдээлж, хүмүүс хэрхэн олох талаар кампанит ажил эхлүүлээд байгаа аж. 

Эх сурвалж: SCMP