"Хотгойдын хурд-4" наадмын хамгаалалтад ажилласан цагдаа нар осолдож, хоёр нь амиа алджээ

"Хотгойдын хурд-4" наадмын хамгаалалтад ажилласан цагдаа нар осолдож, хоёр нь амиа алджээ

Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан "Хотгойдын хурд-4" наадмын хамгаалалтад ажилласан цагдаа нар осолдож, хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус наадмын хамгаалтад оролцоод буцаж явсан цагдаагийн дөрвөн алба хаагч, аймгийн төвөөс 30 гаруй км-ийн зайд Нуурын босго гэх газар осолджээ. 

Ослын улмаас Э, Т нар амиа алдаж, П, Н нарын алба хаагчид аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн бүрэлдэхүүн тус газрыг зорион байгаа аж. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.