Нэнси Пелосигийн онгоц Малайзаас хөөрсөн ба Тайвань руу явж байж магадгүй байна

Нэнси Пелосигийн онгоц Малайзаас хөөрсөн ба Тайвань руу явж байж магадгүй байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудад хийж байгаа айлчлалынхаа явцад Тайваний аралд айчилна гэсэн нь БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тэрээр өчигдөр /2022.08.01/ Сингапурт айлчилсан бол, өнөөдөр /2022.08.02/ Малайзад айлчлаад тус улсаас хөөрсөн байна. Тайваний төрийн мэдээлэлд түүнийг өнөөдөр орой тус аралд ирнэ гэж мэдэгсэн. Иймд түүний нислэг Тайвань руу явж байж магадгүй байна. Сонирхуулахад, Малайз-Тайваний арлын хооронд 4 цаг гаруй нисдэг ба хамгийн их дагагчтай нислэгүүдэд тооцогдох талаар эх сурвалжууд мэдээлж байна.