БИДНИЙ ТУХАЙ: Хятад, Монголын тал коронавирусийн улмаас худалдаанд үзүүлэх нөлөөг багасгах арга хэмжээ авах төлөвтэй байна

БИДНИЙ ТУХАЙ: Хятад, Монголын тал коронавирусийн улмаас худалдаанд үзүүлэх нөлөөг багасгах арга хэмжээ авах төлөвтэй байна

Өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр /2022.07.30/ БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдэж хөл хорио тогтоосон. Иймд тус бүс нутагт бүх нийтийн шинжилгээг авч эхэлсэн бөгөөд хариунаас хамаарч хөл хорионы хугацааг шийднэ гэдгээ мэдэгдээд байсан юм.

Тэгвэл Хятад, Монголыг холбосон Эрэнхот-Замын Үүд боомтоор дамжин өнгөрөх худалдааг хэвийн явуулахын тулд бүх хүчин чармайлтаа гаргана гэж Эрээн хотын засаг захиргаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Хамгийн сүүлийн байдлаар наймдугаар сарын 01-ны өдөр халдвар авсан долоон шинэ тохиолдол бүртгэгдсэн хэдий ч орон нутгийн засаг захиргаа хаалттай горимд хяналт тавьж, ковидоос үүдэлтэй орон нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор Эрэнхот боомтоор дамжуулан импорт, экспортыг жигд хангах хүчин чармайлтаа бэхжүүлэхээр ажиллаж байна гэжээ. Одоогоор тэг цэгийн чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд хоёр талын эрх баригчид вирусийн улмаас худалдаанд үзүүлэх нөлөөг багасгах арга хэмжээ авах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: sxcoal