"Асуудлыг хүчээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа тул зохих арга хэмжээг авах болно" гэж Тайваний БХЯ мэдэгдлээ

"Асуудлыг хүчээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа тул зохих арга хэмжээг авах болно" гэж Тайваний БХЯ мэдэгдлээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Пелосигийн айлчлалыг БНХАУ эсэргүүцэж, Тайваний арлын ойролцоо пуужингийн сургуулилтыг өчигдөр /2022.08.02/-өөс эхлэн хийж эхлээд байгаа.

Тэгвэл Тайваний арлын Үндэсний батлан хамгаалах яамнаас, “Асуудлыг хүчээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа тул зохих арга хэмжээг авах болно” гэж мэдэгдсэн байна. 

Тодруулбал, Тайваний албаны мэдэгдэлд, “БНХАУ Тайванийн эргэн тойронд агаар, тэнгисийн цэргийн шууд галын сургуулилт зарлаж байгаа нь хоёр эргийг энхийн замаар бус хүчээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа нь ойлгомжтой. Манай нутаг дэвсгэрийн эргэн тойрон дахь үйл ажиллагааг #ROCMND нарийн хянадаг бөгөөд шаардлагатай үед бидний зохих хариу арга хэмжээг авах болно” гэжээ.

Эх сурвалж: Ministry of National Defense