БНСУ-д сүүлийн 23 жилийн түүхэнд анх удаа өргөн хэрэглээний үнэ ЗУРГААН хувиар өсжээ

БНСУ-д сүүлийн 23 жилийн түүхэнд анх удаа өргөн хэрэглээний үнэ ЗУРГААН хувиар өсжээ

Өчигдөр /2022.08.02/ БНСУ-ын Үндэсний статистикийн хорооноос Солонгосын сүүлийн 23 жилийн түүхэнд анх удаа өргөн хэрэглээний барааны үнэ зургаан хувиар өссөн тухай мэдээлжээ.

Тодруулбал, Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хувьд боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн 8.2%, газрын тосны бүтээгдэхүүн 35.1% буюу 8.9%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол хамгийн гол хэрэглээ болох Хөдөө аж ахуй, мал аж ахуй, усны бүтээгдэхүүн 7.1%-иар өссөн нь инфляцыг нэмэгдүүлэх шалтгаан гэж үзэж байгаа аж. Нэн ялангуяа хүнсний ногоо 25.9 хувиар өссөн нь илт мэдэгдэхүйц буйг илэрхийлж байгаа гэжээ. Мөн цахилгаан, хий, усны үнэ өнгөрсөн сард 15.7%-иар өссөн нь өмнөх сарынхаас (9.6%) огцом өссөн байна.