ШУУРХАЙ: Зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан гэх “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг ТЕГ-аас баривчилжээ

ШУУРХАЙ: Зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан гэх “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг ТЕГ-аас баривчилжээ

Тагнуулын ерөнхий газраас өчигдөр орой /2022.08.02/ “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг саатуулсан талаар албаны эх сурвалж мэдээлэв. 

Энэ талаар "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхний гэвсэгт халдлага үйлдэхээр буу зэвсэг хадгалж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ажиллагаа явуулж саатуулсан. Тус хөдөлгөөнийхөн өмгөөлөгч өмнө нь галт зэвсэг хадгалан хэргээр шалгагдаж буй Б.Баасанцогтын хэрэг шүүх рүү шилжсэнтэй холбоотойгоор зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн 19.8 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна" гэлээ. 

19.8 дугаар зүйл.Экстремист үйл ажиллагаа явуулах

1.Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.