Хятадууд сургуулилт хийж байгаа нь Тайваний "Чип" үйлдэрлэлд түгжрэл үүсгээд байна гэжээ

2022-08-03 15:10

"Хятадаас Тайвань руу нийлүүлдэг усан үзэм, нимбэг зэрэг жимсний импортыг зогсоосон” гэж Тайваний тал мэдэгдэв

Хятадын Худалдааны яам Тайванаас зарим жимс, хоёр төрлийн загас жигнэмэг, чихэрийн импорт, элсний экспортыг зогсоож байгаа гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Тайванийн хэвлэлийн төлөөлөгч Ма Шиаогуан дөнгөж сая мэдээлэл хийж, “Хятадаас Тайвань руу нийлүүлдэг усан үзэм, нимбэг, жүрж, лимоон жимс зэрэг бүтээгдэхүүний импортыг түр зогсоосон” гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Хятадын Худалдааны яам мөн өнөөдөр /2022.08.03/ хагас дамжуулагч чип үйлдвэрлэх гол бүрэлдэхүүн хэсэг болох “байгалийн элс”-ийг Тайваньд экспортлохоо даруй зогсоож байгаагаа мэдэгдээд байгаа. Харин үүний хариуд Тайваний Уул уурхайн товчоо хийсэн мэдэгдэлдээ, “Хятад улс элсний экспортоо зогсоох нь "хязгаарлагдмал" нөлөө үзүүлэх бөгөөд сүүлийн жилүүдэд Тайваньд Хятадын элсний эрэлт "1 хувиас бага" байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

 

 

 

2022-08-03 14:47

Тайваний зарим жимс, загас, жигнэмэг, чихэрийн импорт, элсний экспортыг Хятадын тал хаажээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Н.Пелосигийн айлчлалын хариуд Хятад улс Тайваний бараа, бүтээгдэхүүний  худалдааны нийлүүлэлтийг хориглосон байна.

Тодруулбал, өнөө өглөө Хятадын Худалдааны яам Тайванаас зарим жимс, хоёр төрлийн загас импортлохыг даруй хориглож, арал руу элсний экспортыг хааж байгаагаа мэдэгджээ. Харин өчигдөр /2022.08.02/ мөн жигнэмэг, чихэр зэрэг бусад бараа бүтээгдэхүүнд хориг тавьсан юм. Сонирхуулахад, Тайвань Хятад улстай эдийн засгийн гүн гүнзгий харилцаатай бөгөөд экспортынх нь 30 орчим хувь эзэлдэг бөгөөд худалдааны хамгийн том түнш нь аж.

Эх сурвалж: BBC

2022-08-03 14:01

Хятадууд сургуулилт хийж байгаа нь Тайваний "Чип" үйлдэрлэлд түгжрэл үүсгээд байна гэжээ

Тайваний арлын ойролцоо хийх байгаа Хятадын цэргийн сургуулилт нь бүтээгдэхүүний түгжрэлд хүргэж байгаа бөгөөд хурцадмал байдал нь дэлхий даяарх бүтээгдэхүүнүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа талаар тус улсын албаны хүн мэдэгдсэн байна. 

Учир нь Тайваньд үйлдвэрлэсэн компьютерийн чип /хагас дамжуулагч/-үүд нь ухаалаг утас, автомашин, цаг, хөргөгч зэрэг бүх зүйлийг тэжээдэг байна. Тус арал дээр дэлхийн хамгийн том технологийн компаниуд хагас дамжуулагч үйлдвэрлэхээр очдог газар юм. Ингэснээр Тайвань нь чип цутгах үйлдвэр, эсвэл аутсорсингийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн зах зээлд ноёрхдог. 

Өнгөрсөн жил тус арлын гэрээт хагас дамжуулагч үйлдвэрлэгчид дэлхийн чип цутгах үйлдвэрийн нийт орлогын 60 гаруй хувийг бүрдүүлсэн байдаг. Чип үйлдвэрлэх үйлдвэр байгуулах нь энгийн ажил биш бөгөөд үүнд цаг хугацаа, чадварлаг ажиллах хүч, их хэмжээний мөнгө хэрэгтэй байдаг аж. 

Жишээлбэл, өнгөрсөн оны сүүлээр дэлхийн зах зээлд ноёрхож буй, Apple, Qualcomm, Nvidia зэрэг технологийн аварга компаниуд Аризонагийн Финикс хотод шинэ үйлдвэрээ нээхээ мэдэгдсэн бөгөөд ойролцоогоор 12 тэрбум доллар буюу 9.8 тэрбум фунт стерлингийн өртөгтэй болно гэдэг.

Эх сурвалж: BBC