Цахим орчинд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа гэмт хэргийн таслан зогсоох Ажлын хэсгийг байгуулна

Цахим орчинд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа гэмт хэргийн таслан зогсоох Ажлын хэсгийг байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна. 

Тэрбээр, "Сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт маш ихээр нэмэгдэж байгаа. Тэр дундаа цахим орчин дахь залилан, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, өсвөр насны бага насны хүүхдийг цахим орчинд айлган сүрдүүлэх замаар бэлгийн харьцаанд орох, биеийг нь үнэлүүлэх, үүнийг зохион байгуулах гэмт хэрэг цахим орчинд ихээр үйлдэгдэж байна. Тиймээс эл гэмт хэргийг таслан зогсоох, тусгайлан хөтөлбөр боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар болсон" гэлээ.