Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн Нэнси Пелоситай хамт байгаа зургуудаа нийтэлжээ

Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн Нэнси Пелоситай хамт байгаа зургуудаа нийтэлжээ

Өнөөдөр /2022.08.03/ үдээс хойш Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн твиттер хуудсандаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситай хийсэн уулзалтынхаа гэрэл зургуудыг хуваалцжээ. 

Тэрээр, “Тайванийг удаан хугацаанд дэмжиж ирсэнд баяртай байна. Таны айлчлал АНУ-ын Конгресс хоёр талын харилцааг хүчтэй дэмжиж байгааг илэрхийлээд зогсохгүй ардчилсан орнууд нийтлэг сорилтуудын өмнө хамтдаа зогсох мессежийг дэлхий нийтэд өгч байна”  гэж бичжээ.

Эх сурвалж: CNN