Бусдын халааснаас гар утас хулгайлан зугтсан этгээдийг илрүүлжээ

Бусдын халааснаас гар утас хулгайлан зугтсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр 15:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Драгон авто вокзал дээр хөдөө орон нутгийн ачаа авах гэж байгаад халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 30 настай эрэгтэй “М”-ийн гар утсыг 27 настай эрэгтэй “Д” нь хулгайлан авч, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд иргэд гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн өмчийн гар утас болон эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явах, шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар зорчих, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.