Монголын агаарын тээврийн мэргэжилтнүүдийг БНСУ-д бэлтгэхээр болсон тухай мэдээ Солонгосын хэвлэлд гарчээ

Монголын агаарын тээврийн мэргэжилтнүүдийг БНСУ-д бэлтгэхээр болсон тухай мэдээ Солонгосын хэвлэлд гарчээ

БНСУ-ын Хансео их сургууль 2027 он хүртэл Монголын агаарын тээврийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр болжээ.

Тодруулбал, энэ наймдугаар сарын 02-ны өдөр /2022.08.02/ тус сургууль нь Монголын агаарын тээврийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Монголын нисэхийн боловсролын сургалтын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн байна.

Хансео их сургуулийн хувьд гадаадын нисэхийн боловсролыг хариуцаж байгаа анхны тохиолдол бөгөөд 2027 оны долдугаар сар хүртэл таван жилийн хугацаанд Монголын нисэхийн мэргэжилтнүүдийг төлөвшүүлэхэд сургуулийнхаа Нисэхийн ашиглалтын тэнхим, Нисэхийн инженерийн тэнхим, Нислэгийн логистикийн тэнхим (Нислэгийн хөдөлгөөний мэргэжлээр), Нисэхийн аялал жуулчлалын тэнхим болон түүний харьяа байгууллагууд, Нислэгийн боловсролын төв, Агаарын технологийн боловсролын төв, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын боловсролын төвүүд бүгд нээлттэй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ уншина уу