Ховд аймагт болж байгаа цэргийн сургуулилтад Оросын 1,2 мянга цэрэг, 300 техник оролцож байгаа талаар ОХУ-ын хэвлэлд гарчээ

Ховд аймагт болж байгаа цэргийн сургуулилтад Оросын 1,2 мянга цэрэг, 300 техник оролцож байгаа талаар ОХУ-ын хэвлэлд гарчээ

ОХУ, Украины асуудал хурцадмал байгаа энэ үед Монгол, Оросын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт болж байгаа явдлыг зарим иргэд эсэргүүцэж байгаа. Харин энэ талаар манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гаргасан мэдэгдэлд, “Цэргийн сургуулилтын дараа зэвсэг техник Монголд үлдэхгүй, гарч явах” талаар дурдсан. 

Тэгвэл Орос, Монголын хамтарсан цэргийн сургуулилалтын нээлтийн ажиллагаа Ховд аймагт болсон талаар ОХУ-ын Регнум агентлаг мэдээлжээ.  

Тус мэдээлэлд, "Хамтарсан цэргийн сургуулилтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал н.Цогтжаргал болон ОХУ-ын Агаарын цэрэг, Дорнод цэргийн тойргийн агаараас эсэргүүцэн хамгаалах армийн орлогч командлагч, хошууч генерал В.Куликов болон бусад төлөөлөгчид оролцсон. Орос, Монголын хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг уул, цөлөрхөг болон хотын нөхцөлд устгах хамтарсан ажиллагаанд бэлтгэх дадлагыг хийнэ. Энэ сургуулилалтад 1,2 мянган цэргийн алба хаагч, 300 орчим цэргийн техник оролцож байна гэж ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн алба мэдээлснийг дурджээ.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.