WNBA-ийн од Бритни Гринер хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр ОХУ-д 9 жилийн хорих ял авчээ

WNBA-ийн од Бритни Гринер хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр ОХУ-д 9 жилийн хорих ял авчээ

АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгийн од Бритни Гринер ОХУ руу хууль бусаар хар тамхи оруулсан хэрэгт буруутгагдаж, тус улсын шүүх түүнд  9 жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, ОХУ-ын Химки хотын шүүгч Анна Сотникова ялыг уншиж, Гринерийг гэм буруугаа хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж 1 сая рубль буюу 16,400 орчим ам.доллараар торгох шийдвэр гаргажээ.

Харин Оросын прокурорын байгууллага түүнд 9.5 жилийн хорих ял оноох саналыг гаргаад байжээ.

Шүүхийн шийдвэр гарахын өмнө Гринер шүүхээс уучлалт гуйж өршөөл үзүүлэхийг хүссэн бөгөөд тэрбээр “Би хэзээ ч хэн нэгнийг гомдоох, Оросын ард түмэнд аюул учруулж, хууль зөрчихийг хүсээгүй. Би алдаа гаргасан. Гэхдээ миний амьдрал энд дуусахгүй байх гэж найдаж байна. Би оросын хууль тогтоомжийг зөрчих ямар ч санаа зорилгогүй байсан” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Г.ХУЛАН