Чежү "хууль бусаар суух иргэдийн үүр болсон" гэж үзэн аялах иргэдийг заавал цахим ЗӨВШӨӨРӨЛ авах шаардлага тавьж эхэлжээ

Чежү "хууль бусаар суух иргэдийн үүр болсон" гэж үзэн аялах иргэдийг заавал цахим ЗӨВШӨӨРӨЛ авах шаардлага тавьж эхэлжээ

Өчигдөр /2022.08.04/ БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн зургадугаар сараас хойш Чежү хот визгүй жуулчид авч эхэлсэнтэй холбогдуулан хууль бусаар оршин суудаг иргэдийн үүр, овоохой болсон тул урьдчилан арга хэмжээ авах анхны алхмаа хийхээр болсноо мэдэгдлээ.

Тодруулбал, тус аралд аялахыг хүссэн иргэд очихоосоо өмнө цахим зөвшөөрөл буюу 72 цагийн дотор K-ETA хэмээх сайт эсвэл аппликэйшнд бүртгүүлж аяллын зөвшөөрөл авсан байх шаардлагыг тавьжээ. Хэрэв зөвшөөрөл аваагүй тохиолдолд нэвтрүүлэхгүй гэсэн байна.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу