Дэлхийн хамгийн өндөр модонд ойртсон хүнийг зургаан сар хүртэлх хугацаанд хорьж, 5000 ам.доллараар торгоно

Дэлхийн хамгийн өндөр модонд ойртсон хүнийг зургаан сар хүртэлх хугацаанд хорьж, 5000 ам.доллараар торгоно

Гиннесийн номд Дэлхийн хамгийн өндөр модоор бүртгэгдсэн Хайперионыг жуулчид үзэх боломжгүй болжээ.

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Калифорнийн Редвуд үндэсний дархан цаазат газраас уг модны ойр орчимд очсон хүнийг зургаан сар хүртэлх хугацаанд шоронд хорьж, 5000 ам.доллараар торгуулахыг анхааруулсан байна. Тус мод нь 115.92 метр өндөр, 4.84 метр өргөнтэй бөгөөд байгаль судлаачид анх 2006 онд олж нээснээс хойш жуулчдын хөл тасрахаа больж, өдгөө ноцтой сүйрэлд өртөөд байна гэжээ. Иймд дээрх арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүрсэн байна. Мөн байгаль хамгаалах зорилгоор тус бүс нутагт гар утас, GPS-ийн сүлжээг хязгаарласан тул аялагчид аялж яваад төөрсөн, бэртэж гэмтсэн тохиолдолд тусламж дуудах боломжгүй талаар дурдсан байна.

Эх сурвалж: CNN