“Хөрш маань үүдэнд хүч чадлаа гайхуулж, Дэлхийн усан замыг аюулд оруулна гэж төсөөлөөгүй” гэж Тайваний тал мэдэгджээ

“Хөрш маань үүдэнд хүч чадлаа гайхуулж, Дэлхийн усан замыг аюулд оруулна гэж төсөөлөөгүй” гэж Тайваний тал мэдэгджээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Полесигийн Тайваньд хийсэн айлчлалыг эсэргүүцэж, Хятад улс тус арлын ойролцоо цэргийн сургуулилт хийж байгаа.

Тус сургуулилтын талаар Тайваний Ерөнхий сайд Су Цэн Чан мэдээлэл хийх үеэрээ, “Хөрш маань манай үүдэнд цэргийн сургуулилт хийж, хүч чадлаа гайхуулж, Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй усан замыг аюулд оруулна гэж төсөөлөөгүй” гэж мэдэгджээ. 

Мөн Тайванийг тойрсон цэргийн сургуулилтыг Их-7 болон Европын холбоо эсэргүүцэж мэдэгдэл  гаргасан байна. Иймд Бээжид суугаа Японы элчин сайд болон Европын дипломатуудыг Хятадын ГХЯ-наас дуудсан байна. Энэ үеэр "Хятадын дотоод хэрэгт увайгүй хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна" гэж Гадаад хэргийн яамны дэд сайд Дэн Ли мэдэгдсэн байна. Мөн Их-7 ийн мэдэгдлийг эсэргүүцэж Японтой хийх Хятадын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг цуцалсан байна. БНХАУ-ын цэргийн сургуулилт ням гараг хүртэл үргэлжлэх ажээ. 

Эх сурвалж: BBC