Хятадын онгоцууд Тайваний арлын "голч шугам"-ыг давлаа гэж Батлан хамгаалах яам нь мэдэгджээ

Хятадын онгоцууд Тайваний арлын "голч шугам"-ыг давлаа гэж Батлан хамгаалах яам нь мэдэгджээ

Хятад улс Тайваний арлыг тойрсон түүхэн дахь хамгийн том цэргийн сургуулилтаа хоёр дахь өдрөө хийж байна. Энэ үеэр Хятадын олон усан онгоц, нисэх онгоц хоёр дахь өдрөө арлын голч шугамыг давлаа гэж Тайваний Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Энэ нь Хятадын эх газар болон Тайваний арлыг холбосон усан хоолой дахь албан бус тусгаарлах шугам аж.

Тодруулбал, Хятадын тэнгисийн цэргийн 10 орчим усан онгоц “гол шугам”-ыг давж, тус бүсэд үлдсэн бөгөөд Хятадын 20 орчим цэргийн нисэх онгоц мөн богино хугацаанд тус гол шугам”-аар туулан өнгөрсөн гэж мэдээлжээ. Энэ цэргийн сургуулилтын талаар Тайваний арлын Гадаад хэргийн сайд Жозеф Ву хэлэхдээ, “Хятадын зан авир нь маш их өдөөн хатгасан шинж чанартай байгаа бөгөөд Тайваний арлын энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна” гэж мэдэгдээд байна. 

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 22 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ