БИДНИЙ ТУХАЙ: ОХУ-ын Агинскийн дарга асныг Монголын "Алтангадас" одонгоор шагнасан тухай мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: ОХУ-ын Агинскийн дарга асныг Монголын "Алтангадас" одонгоор шагнасан тухай мэдээлжээ

ОХУ-ын Буриадын Агинскийн дарга асанг Монголын улсын дээд шагналаар шагнасныг ОХУ-ын хэвлэл нийтэлжээ.

Тодруулбал, 2016-2019 оны хооронд тус улсын Агинскоеийн засаг захиргааны дарга байсан Бато Доржиевыг Алтангадас одонгоор шагнажээ. Түүнд энэхүү шагналыг тус улсын Өвөрбайгалийн хязгаарт болсон буриадуудын Олон улсын “Алтаргана” XIV наадмын үеэр гардуулсан байна. Түүнийг Монгол Улстай найрсаг сайн хөршийн харилцаа тогтоож, хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан хэмээн Агинскийн дүүргийн засаг захиргааны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Мөн түүний удирдлага дор Хэнтий аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ боловсруулсан талаар дурджээ.

Эх сурвалж: Baikal.ru