Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд, их хэмжээний алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байжээ /ВИДЕО/

Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд, их хэмжээний алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байжээ /ВИДЕО/

Энэ наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр их хэмжээний алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байсан хэрэг бүртгэгджээ.

Мөн наймдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1,6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг дахин илэрсэн байна. 

Дээрх хэргийг Цагдаагийн байгуулагаас илрүүлэн иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

ВИДЕО: