БАРИМТ: Ч.Мөнхбаяр “Эгийн гол УЦС, Д.Одхүү”-ийн талаар Е.Симоновд e-mail бичиж, мэдээлэл өгч байжээ

БАРИМТ: Ч.Мөнхбаяр “Эгийн гол УЦС, Д.Одхүү”-ийн талаар Е.Симоновд e-mail бичиж, мэдээлэл өгч байжээ

Nosvox.com сайт дээр ОХУ-ын иргэн тагнуул Е.Симонов болон түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар нь “Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож, хорлон сүйтгэх ажиллагааг хийсэн” гэх мэдээлэл гарсан. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖСЭН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ЗАРДАЛ ӨССӨН ТАЛААР Ч.МӨНХБАЯР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙЖЭЭ-

Тус мэдээлэл дотор Е.Симонов болон саяхан “гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан” гэх хэргээр шүүхээс ял сонссон Чулуундоржийн Мөнхбаяр нарын хоорондоо харилцсан гэх e-mail /захидал/ гэх Орос хэлээр бичсэн баримт гарсан. Тэгвэл 2017 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр бичсэн тус захидлаар “Эгийн гол”­-ын усан цахилгаан станцын талаар ярилцсан бололтой. Учир нь Д.Одхүү 2013-2016 оны хугацаанд Эгийн гол усан цахилгаан станц /УЦС/ төслийг удирдаж байсан юм.

Nosvox.com сайт дээр гарсан Ч.Мөнхбаяр, Симоновтой захидал бичиж, мэдээлэл өгдөг байсан гэх баримт

E-MAIL; Chuluundorj Munkhbayar хаягаас

“Сайн уу, Хүндэт Симонов!

Манай төрийн байгууллага болох Хөгжлийн банк хэд хэдэн төсөл санхүүжүүлж байгаагийн дотор Усан цахилгаан станцтай холбоотой төсөл байна. Үүнийг шалгах явцад энэ банк нь маш их зөрчил илэрсэн. Жишээ нь усан цахилгаан станцынхан хэд хэдэн зардлаа өсгөсөн гэх мэдээлэл байна. Жишээ нь төслийн ажилтнуудын цалингийн зардлын өсгөсөн. 1 тэрбум 448 сая 800 мянган төгрөгөөр өсгөсөн гэсэн мэдээлэл байгаа.

Бас өөр янз бүрийн зардлыг өсгөсөн гэсэн мэдээллүүд ч давхар явж байна. Хөгжлийн банкны асуудлыг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа юм байна. Гэсэн хэдий ч усан цахилгаан станцтай холбоотой төсөл бол яваад байна.

Монголд бол сонгуулийн дараа ялагдсан намын кадруудыг бүгдийг нь сольдог. Одхүү бол ялагдсан АН-ын хүн учир төслийн даргаасаа чөлөөлөгдсөн. Одоо Одхүү зөвлөхөөр ажиллаж байгаа. Гэхдээ би юу гэж бодож байна гэхээр Одхүүг Хөгжлийн банктай холбоотой асуудлуудаар нэлээн шалгана гэж би бодож байна” гэжээ.

ХАРИУД НЬ; Eugene Simonov хаягаас

Баярлалаа Мөнхбаяр !

Цалингийн зардлыг 600 мянган ам доллараар хэтрүүлснээс өөр ямар асуудал байгаа вэ?

Таны бичсэн зүйл дээр давхардсан төлбөр гэж зүйл байгааг жаахан тодруулах боломж байна уу?

Миний эртнээс ажиглаж байгаагаар мега төслүүд нь улсын төсвөөс давхар санхүүжилттэй байдаг юм шиг эсвэл өөр нэг эх үүсвэр байна уу. Жишээ нь, Шүрэнгийн ус цахилгаан станцын төсөл зогсоход МИНИС болон Эрчим хүчний яамны сангаас байх шиг байсан. Хөгжлийн банкнаас гаргасан санхүүжилтүүдийг хараад байхад 1 төсөл дээр 2-3 өөр нэрээр санхүүжилт хийх гэж оролдож байна гэж би хардаж байна” хэмээн бичжээ. Сонирхуулахад, Е.Симинов 2014 онд Зууны мэдээ сонины дугаарт "Ц.Мөнхбаяр нар гол нуурынхаа төлөө тэмцсэн юм шүү" гэх ярилцлагийг өгч байжээ. ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ӨНӨӨДӨР /2022.08.09/ ЭГИЙН ГОЛ УЦС-ЫН ТАЛААР НҮБ-ЫН ТЭРГҮҮНТЭЙ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯРИЛЦАНА ГЭЖ МЭДЭГДЭВ-

Харин өчигдөр /2022.08.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллах үеэрээ, “2013 онд Эгийн гол УЦС-ыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулсан. 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан юм.

Судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байгаа. Эдгээр судалгааны дүнг ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ. Энэ чиглэлд Засгийн газар ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон байна.

Мөн тэрээр, “Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн. Дараагийнх нь 315 МВт-ын Эгийн голын усан цахилгаан станц. Энэ төслийг хэрэгжүүлэхэд саатал гарсан. Байгаль орчны нөлөөллийн судалгааг олон улсын компаниар хийлгэж, гүйцэтгэл 85 хувьтай байна. Өнөөдөр /2022.08.09/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештай уулзах үеэрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд нааштай шийдвэр гаргуулах талаар ярилцана” гэж мэдэгджээ.

Мөн Эгийн гол УЦС төслийн удирдагч асан Д.Одхүү өөрийн твиттер хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ;




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө