Тагнуул Е.Симоновын монгол эхнэр гэх Д.Сүхгэрэлийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ

Тагнуул Е.Симоновын монгол эхнэр гэх Д.Сүхгэрэлийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ

Nosvox.com сайт дээр ОХУ-ын иргэн тагнуул Е.Симонов болон түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар нь “Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож, хорлон сүйтгэх ажиллагааг хийсэн” гэх мэдээлэл гарсан.

Тус мэдээлэлд, Е.Симонов, Д.Сүхгэрэл нарын харилцсан э-майлүүд гэх баримтууд байдаг ба тэд захидалдаа, "YouTube дээр "Libery Pub" подкаст шоугаар тэдний жинхэнэ санаа зорилгын нь тухай дэлгэрэнгүй ярьсан талаар бичсэн байдаг.

ВИДЕО:"LIBERTY PUB" подкаст;  ЭНД ДАРЖ youtube сувгийг үзэж болно. 

Мөн Оросын байгаль орчны тэмцэгч гэх Е.Симоновыг 2021 онд Орос улс нь Оросын эсрэг ажиллагаа хийдэг  “Гадаадын Тагнуул” хэмээн зарласан. Гэсэн хэдий ч түүний гадаад тагнуул  гэсэн статус нь түүнийг Оросын засгийн газартай холбоотой гэх хардлагыг төрүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тохиромжтой “өнгөлөн далдалт” олгосон талаар Nosvox.com сайтын мэдээлэлд дурдсан байдаг. Тэгвэл Д.Сүхгэрэл зарим хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэрээр, “намайг шалгаж байгаа. Магадгүй "Libery Pub" подкаст шоуны мэдээлэлд үндэслэж шалгаж байж магадгүй” гэсэн утгатай мэдээлэл өгчээ.