Ж.Батбаясгалан: Аравдугаар сарын 04-ны өдрөөс хойш 549 хүн угаарын хийд хордож, найман иргэн нас бараад байна

Ж.Батбаясгалан: Аравдугаар сарын 04-ны өдрөөс хойш 549 хүн угаарын хийд хордож, найман иргэн нас бараад байна

Яг одоо Төрийн ордонд шахмал түлштэй холбоотой асуудлаар НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ болж байна. 

Нээлттэй сонсголд Нийслэлийн засаг даргын Байгаль орчин хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ОБЕГ Т.Бадрал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өгч байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээлж буйгаар “2019 оны аравдугаар сарын 04-ны өдрөөс хойш шахмал түлшинд хордсон асуудлаар нийт 206 дуудлага ирж 549 хүн угаарын хийд хордож тэдгээрээс найман иргэн амиа алдсан. 199 тохиолдолд хэрэг бүртгэл нээн явуулж байна” гэлээ.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт нийтийн байранд ээж, охин хоёр угаарын хийд хордсон хэрэг гарсан. Угаарын хийд хордсоны улмаас гурван настай охин газар дээрээ нас барж, ээж нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ухаангүй байгаа юм.

Мөн энэ сарын 19-20-нд шилжих шөнө 19 өрхийн 52 хүн түүн дундаа 24 хүүхэд 28 том хүн хордсон юм. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө