СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар автомашин жолоодож, осол гарсны улмаас 10 настай хүү амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар автомашин жолоодож, осол гарсны улмаас 10 настай хүү амиа алджээ

Өчигдөр /2022.08.10/ Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Өндөр тэвх” гэдэг газар “Портер” загварын ачааны автомашин автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт зорчигч нь хавчуулагдсан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан очиход “Өндөр тэвх” гэдэг газарт уулнаас гол руугаа нүүдэллэж байсан Зэрэг сумын харьяат малчин Б согтуугаар “Портер” загварын ачааны автомашин жолоодож яваад автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт түүний хүү М /10 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.