Д.Туяа: Манай улсад энгийн иргэдээс илүү уул уурхайн компаниуд давуу эрх эдэлж байна

Д.Туяа: Манай улсад энгийн иргэдээс илүү уул уурхайн компаниуд давуу эрх эдэлж байна

Өнөөдөр /2022.08.11/ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд Баянхонгор аймгийн иргэд “Оргил маут” компанийг байгаль орчинд тусгай зөвшөөрөлгүйгээр Баянхонгор аймагт уул уурхайн олборлолт явуулсан хэмээн үзэж шаардлага хүргүүллээ.

Энэ талаар Байгаль орчны зөвлөх Д.Туяа, “2015-2016 онд “Оргил маут” компани уул уурхайн олборлолт явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийссан үнэлгээг батлуулалгүй үйл ажиллагаа явуулсан гэж орон нутгийн иргэд үзэж байна. Мөн нөхөн сэргээлт хийлгүй зургаан жил болжээ. 2015-2016 онд олсон хууль бус орлогыг хураан авч өгнө үү. 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр ажлын тусгай зөвшөөрөл авсан гээд 840 га газарт нарийвчилсан хайгуул геологийн ажил хийж эхэлсэн. Тус орон нутгийн иргэд өмнөх талбай дээрээ нөхөн сэргээлт хийгээгүй тул хийсний дараагаар хайгуул хийх шаардлагыг хүргүүлсэн боловч уг компани цагдаа, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, малчин иргэдийг үндэслэлгүйгээр гүтгэсэн. Байгаль орчны яам нөлөөллийн үнэлгээний тайлан батлаагүй байхад ашиглалтын газар ажлын тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлгүй юм. Мэргэжлийн хяналт ерөөсөө ажлаа хийхгүй байна” Жаргалант сумын иргэд: Манай нутаг шиг гол устай газрыг уул уурхайн компаниуд сүйтгэж, голын усыг ширгээж байна. Гол ус урсахаа больсон. Нутгийн иргэд бид үнэхээр гомдолтой байна” гэжээ.

Г.ХУЛАН




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө