Сэтгүүлч М.Овсянникова Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр буруутгажээ

Сэтгүүлч М.Овсянникова Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр буруутгажээ

Оросын Мөрдөн байцаах хороо нэгдүгээр сувгийн редактор асан Марина Овсянниковагийн эсрэг ОХУ-ын армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж түүний өмгөөлөгч Дмитрий Захватов сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрээр, “Мөрдөн байцаах хороо М.Овсянниковаг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 207.3-т заасан “Оросын Зэвсэгт хүчний талаар худал мэдээлэл олон нийтэд тараасан эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэсэн заалтаар түүнийг буруутгасан хэмээгээд М.Овсянниковагийн орон сууцанд нэгжлэг хийсэн гэжээ. 

Эх сурвалж: TASS




Өнөөдөр бар өдөр

54 минутын өмнө