ШУУРХАЙ: Монгол, Оросын хамтарсан цэргийн сургуулилт өндөрлөж, ОХУ-ын цэрэг техник УБ хотоор дамжин буцаж байна

ШУУРХАЙ: Монгол, Оросын хамтарсан цэргийн сургуулилт өндөрлөж, ОХУ-ын цэрэг техник УБ хотоор дамжин буцаж байна

Манай зарим иргэдийн шүүмжлэлд өртөөд байсан Монгол-Оросын хамтарсан "Сэлэнгэ-2022" цэргийн хээрийн сургуулилалт энэ сарын 13 /2022.08.13/-ны өдөр албан ёсоор өндөрлөж, ОХУ-ын цэрэг, техник хэрэгсэл Ховд аймгаас Улаанбаатар хотыг зорьж байгаа аж.

Учир нь тус хээрийн сургуулилтад ОХУ-ын алс дорнодын цэргийн хүрээний алба хаагчид хамрагддаг ба тэдний цэргийн техник хэрэгслийг Сэлэнгэ аймгийн "Алтан булаг" боомтын чиглэлд төмөр замаар зөөвөрлөдөг байна.

Иймд Монгол Оросын хамтарсан цэргийн сургуулилтад ашиглагдсан цэргийн техник хэрэгсэл вагонд ачигдахаар ийнхүү Ховд аймгаас Улаанбаатарын чиглэл яваж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Сонирхуулахад, тус цэргийн сургуулилтад Оросын нийт 1200 орчим албан хаагч, 300 гаруй байлдааны техник хэрэгсэл оролцсон гэх мэдээлэл бий.